Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хурал хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.
Эл шийдвэртэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "Ерөнхий сайдыг огцруулах асуудал Үндсэн Хуулийн дээр заасны дагуу тусгай дэгээр явдаг. Тэнд УИХ-н нэгдсэн чуулган дээр зөвхөн "Огцруулах" гэдэг томъёоллоор санал хураах тухай байдаг. Гэтэл ТББХ дээр огцруулах саналыг зориуд "Дэмжихгүй" гэж унагаад нэгдсэн чуулган дээр ТББХ-ы саналыг "Дэмжье" гэдэг санал хураалт явуулах гэж зүтгэж байна. "Унагахгүй" гэдэг саналыг 64-р дэмжиж байж үлдэх ёстой мэт байдалд оруулж байна.
Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг саналтай гишүүд 64 санал хүрч болох ч ТББХ-ы саналаар санал хураалт явуулбал Үндсэн Хуулийн зөрчил болно. Энэ талаар ТББХ-ы дарга Ц. Сандаг-Очир маш тодорхой ярьсан байгааг доороос харна уу. УИХ-ыг тэр чигээр нь үндсэн хууль зөрчүүлэх гэж оролдож байгаа нь аймшигтай юм" гэжээ.