Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E-Mongolia: “Atticus Partners” компанитай ямар нэгэн хэлбэрээр огт хамтарч ажиллаж байгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрдэнэс Оюутолгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон" гэх ноцтой баримт дэлгэсэн.

Уг мэдээллийн хариуд тус Atticus Partners Ltd компани "ЦХИХХЯ-ны ажлыг сурталчлан E-Mongolia платформ болон дижитал засаглалын стратегийг олон улсад танилцуулахад дэмжлэг үзүүлсэн гэх мэдэгдэл гаргасан.

Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ нь "2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Atticus Partners” компаниас гаргасан мэдэгдэлд “E-Mongolia платформ болон түүний дижитал засаглалын стратегийг сурталчлах ажилд хамтран ажилласан” гэсэн мэдээлэл дурдагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н хөгжүүлэлт, хэвийн найдвартай ажиллагааг ханган, нэвтрүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан.

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдснаас хойш E-Mongolia системийн хөгжүүлэлт, сурталчилгааны ямар нэгэн хэлбэрээр тус байгууллагатай хамтран ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэж мэдэгдэл гаргажээ.

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Энэтхэг рүү томилолтоор явсан ГИШҮҮД
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Энэтхэг рүү томилолтоор явсан ГИШҮҮД
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.