УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийг энэ сарын 13-17-ныг хүртэл хувийн болон албаны ажлаар гадаад руу явахыг хориглосон захирамж гаргасан.
Харин энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-16-ны хооронд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй. Тэгвэл УИХ-ын даргын гаргасан захирамжийг зөрчиж, нэр бүхий 10 гишүүн айлчлалын багт багтан явжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Найдалаа, Б.Бейсен, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, С.Замира, Н.Номтойбаяр, Ө.Шижир нар айлчлалын багт багтсан байна.