Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэгдүгээр эгнээнд зогсож байсан машины араас мөргөж, 5 хүн нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын 9-нд буюу өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, 5 хүн нас барсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

📍Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

📍Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

📍Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

📍Зорчих хэсгийг чөлөөлөх;

📍Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

МАН-ын бүлгийн дарга: Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн бичиг ирсэн
МАН-ын бүлгийн дарга: Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн бичиг ирсэн
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.