Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: ЗГ-ыг огцруулах бичгийг одоог хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын даргын Тамгын газар биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх бичгийг УИХ-ын гишүүдэд танилцуулахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа "Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ даргалдаг байдал төгсөх болтугай" гэжээ.

NBA-ийн домогт тоглогч Пол Пирс согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагджээ
NBA-ийн домогт тоглогч Пол Пирс согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагджээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.