Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA-ийн домогт тоглогч Пол Пирс согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагджээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 55 секунд

2025 оны 10-р сарын 10 нь NBA-ийн алдрын танхимын гишүүн, Бостон Селтиксийн домогт тоглогч Пол Пирс Калифорни мужийн Лос Анжелес хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад баривчлагджээ.

California Highway Patrol-ийн мэдээлэлж буйгаар мягмар гарагийн орой 101 хурдны зам дээрх ослын дараа хөдөлгөөн түр саатсан үед, замын голд зогссон Range Rover маркийн автомашины жолооч унтаж байгааг анзаарсан байна. Цагдаа нар шалгахад тухайн жолооч нь 47 настай Пол Пирс болох нь тогтоогджээ.

California Highway Patrol -ийн албан ёсны мэдэгдэлд:

“Алба хаагчид ойртон очиход жолооч автомашины жолооны ард унтаж байсан. Түүнд согтууруулах ундааны нөлөө илэрсэн тул согтуу жолоодсон эсэхийг тогтоох шалгалт хийсэн” гэж дурджээ.

Пирсийг баривчилж, хожим торгууль ногдуулсны дараа сулласан байна. Тус хэргийг одоо Лос Анжелесийн хотын прокурорын газар хянаж, цаашид ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх юм.

Пол Пирс нь NBA-ийн 75 жилийн ойн “All-Time Team”-ийн гишүүн бөгөөд карьерынхаа туршид 10 удаа All-Star, 4 удаа All-NBA Team-д нэрлэгдэж байжээ. Тэрбээр 19 улирал NBA-д тоглосноос 15 жилийг Бостон Селтикс багт өнгөрүүлсэн бөгөөд 2008 онд Бостон Селтиксийн хамтаар NBA-ийн аваргын цом өргөж, 2010 онд бүсийн аварга болсон түүхтэй.

Тоглогчийн замналын амжилтуудыг олон фенүүд өндрөөр үнэлдэг ч, сүүлийн жилүүдэд Пирс хэд хэдэн хувийн асуудлаар хэвлэл мэдээллийн анхааралд өртөөд байгаа билээ.

БАРИМТ: ЭТТ, Бодь “Өвөрмонголын шижи чангтонг энержи“ компанид 100 мянган тонн нүүрсийг уурхайн амнаас тн тутмыг нь 9.5 ам.доллароор нийлүүлэхээр гэрээлж байжээ
БАРИМТ: ЭТТ, Бодь “Өвөрмонголын шижи чангтонг энержи“ компанид 100 мянган тонн нүүрсийг уурхайн амнаас тн тутмыг нь 9.5 ам.доллароор нийлүүлэхээр гэрээлж байжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.