Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын дараалалд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ. Эхлээд 08.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.

Харин Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай ирэх долоо хоногт танилцахаар хойшлуулсан" гэсэн юм.

БАРИМТ: “Бодь“-той 2019 онд байгуулсан нүүрсний гэрээний хоёр дахь өөрчлөлтөөр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нэмэлт ажилд шаардагдах санхүүжилтийг 214 сая ам.доллароор нэмэгдүүлжээ
БАРИМТ: “Бодь“-той 2019 онд байгуулсан нүүрсний гэрээний хоёр дахь өөрчлөлтөөр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нэмэлт ажилд шаардагдах санхүүжилтийг 214 сая ам.доллароор нэмэгдүүлжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.