УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Тэгвэл 10.40 цагийн байдлаар ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаанд ирээгүй буюу тасалсан гишүүдийг танилцуулж байна. Тодруулбал,
С.Амарсайхан, Ч.Анар, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Х.Баттулга, Б.Батцэцэг, А.Ганбаатар, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Х.Ганхуяг, Б.Жавхлан, Б.Жаргалан, С.Замира, С.Лүндэг, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нар буюу нийт 23 гишүүн хуралдаанд ирээгүй байна.
Дашрамд, үдээс өмнөх чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлдэг билээ. Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу.