Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Чадахгүй бол элэнцгээ хийж нохой, муур тэжээдэг юм бэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нохой, муур устгалын талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Улс орнууд хиймэл оюун ухаан, сансрын технологи, бусад дэвшлүүд ярьж байхад бид нохой, муур устгалаа л дахин дахин яриад баймааргүй байна. Манайхан амьтан тэжээж байгаа бол хариуцлагатай баймаар байна. Дураа хүрэхээр тэжээнэ гэж аваад дургүйгээ хүрэхээр гаргаад хаячих юм. Тоглоом биш шүү дээ.

Эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглахаас эхлээд аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтыг эхлүүлж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулна.

Ингээд эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно. Тиймээс хотынхоо иргэдэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудманд гаргаж орхихгүй хариуцлагатай хандахыг уриалж байна.

Нэмж хэлэхэд, ТҮК-ийн ажилчдын цалин өндөр байна гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ирээд ажиллаж болно, нээлттэй. Хэн хийж чадаж байгаа хүн өндөр цалин авах нь зүй ёсны асуудал. Эзэнгүй нохой, муур барих ажилтай холбогдуулж мөн тодорхой урамшуулал нэмж өгнө" гэлээ.

О.Батнайрамдал: Хоорондоо улстөржсөөр байтал Оюутолгойн асуудал хойшиллоо шүү
О.Батнайрамдал: Хоорондоо улстөржсөөр байтал Оюутолгойн асуудал хойшиллоо шүү
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.