Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг П.Сайнзориг тэргүүтэй гишүүд ӨНӨӨДӨР өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдсэн юм. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа талаараа дурдсан. Тэгвэл эл асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа юм.

Мөн тэрбээр өчигдөр мэдээлэл хийхдээ "Эдийн засгийн нөхцөл байдал нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах нэг шалтгаан болж байна. Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна. Гэтэл сошиалд рийл шахаж Засгийн газрын ажлыг хийж байгаа нь харамсалтай.

Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж буй ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас ОГЦРУУЛАХ асуудлыг хөндөж байна. Ярьж байгаа эдийн засгийн тоон мэдээллүүд нь БҮГД ХУДЛАА" гэсэн юм.

Мөн тэрбээр "Байхгүй хэргийг байгаа мэтээр зохиож нүүрсний хэрэг үүсгэж чадаж байгаа бол оффтэйк гэрээнүүдээ нууцаас гаргаж, асуудлыг нь мухарлая. "Сод Монгол" компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 239 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендерт шалгарсан. Ингэж хамаарал бүхий найз нөхдөдөө тендер өгч болдог юм уу" гэсэн байдаг.

Түүнчлэн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өнөөдөр өргөн барихаар болсон байна.

СУРВАЛЖИЛГА: Аутизмтай хүүхдүүдээ бусадтай адил инээлгэж, хөгжүүлж, нийгэмшүүлэхийн тулд долоо хоног бүр номын сан, музей, паркаар АЯЛУУЛДАГ
СУРВАЛЖИЛГА: Аутизмтай хүүхдүүдээ бусадтай адил инээлгэж, хөгжүүлж, нийгэмшүүлэхийн тулд долоо хоног бүр номын сан, музей, паркаар АЯЛУУЛДАГ
 
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.