Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт эрс сэрүүсэж 10 хэм байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 10 секунд

2025 оны 10-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө эрс сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө эрс сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө эрс сэрүүсэж +7...+9 градус дулаан байна.

О.Хулан: “Ulaanbaatar Amazons” баг, дасгалжуулагчид маань нэг сарын амралт өглөө. Сайн амраад, улам хүчтэйгээр эргэн ирнэ
О.Хулан: “Ulaanbaatar Amazons” баг, дасгалжуулагчид маань нэг сарын амралт өглөө. Сайн амраад, улам хүчтэйгээр эргэн ирнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.