Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Лувсанжамц: Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Бүгдийг нь ярина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Арван жилийн хүүхдийн ч боловсролгүй төсвийн шалгуур үзүүлэлт оруулж байгаа яам, ТЕЗ руу төсвийг нь буцаачхаж байгаач. Татвар төлөгчдийг доромжлоод байгаа юм уу" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "СЯ-наас буцааж байсан тохиолдол байгаа. Яамдуудад асуудал байгаа нь үнэн. Яамдуудаас хариуцлага нэхэж, зорилт үр дүнгийн тайланг нь авч анхаарч байгаа" гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Дахиж ийм логикийн алдаатай хавсралт өргөн барих юм бол битгий оруулж ирээрэй. Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Сангийн яам болон ЭЗХЯ сайн, нягт ажиллаж байгааг сайшааж байна" гэв.

ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН: ““Траншейн“-ий хүүхдүүд хаачсан бэ...“ Энэ бодол минь явсаар ийм нэгэн кино боллоо
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН: ““Траншейн“-ий хүүхдүүд хаачсан бэ...“ Энэ бодол минь явсаар ийм нэгэн кино боллоо
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.