Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд Ковид-19 ийн батлагдсан нэг тохиолдол илэрлээ. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан иргэдийн тоо 918 болсон байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Архангай, Говьсүмбэр аймагт энэ сарын 1-нээс хойш халдвар илрээгүй байна. Нууц шинж тэмдэгийн үе дууссан ч батлагдсан тохиолдлуудын гэрийн ажиглалтын хугацаа дуусаагүй байна. Мөн Орхон аймагт ес хоног, Дархан-Уул аймагт 13 хоног шинээр халдвар илээргүй байна” хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар дотоод бүртгэгдсэн халдвар:

  • Улаанбаатар: 140
  • Сэлэнгэ: 216
  • Орхон: 25
  • Архангай: 3
  • Дархан-Уул: 45
  • Говьсүмбэр: 4
  • Дорноговь: 32 байна.

Нийт батлагдсан 918 тохиолдолын: эдгэрсэн - 384

Эмчлэгдэж буй - 525

  • Үүнээс: хөнгөн- 473
  • Хүндэвтэр- 49
  • Хүнд- 2
  • Маш хүнд- 1
Баянхошуу орчимд агаарын бохирдол ихтэй байна
Баянхошуу орчимд агаарын бохирдол ихтэй байна
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.