Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхошуу орчимд агаарын бохирдол ихтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 10:30 цагийн байдлаар Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 479-д хүрчээ.

Мөн 100 айл, 1 дүгээр хороололд агаарын чанарын индекс 250-336 буюу их бохирдолтой байна. Монгол газар болон Ургах наран орчимд 111-118 буюу бага бохирдолтой байна. Харин бусад байршилд агаар хэвийн түвшинд байна.
Өнгөрсөн долоо хоногийн /12.07-12.13/ агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээллээр Улаанбаатар хотын агаарын чанар ихэнхдээ бага түвшинд байсан байна. Гэхдээ нэгдүгээр хороолол орчимд бохирдолтой түвшинд хүрч байсан нь ажиглагджээ. 

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

 

 Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийж байна 12.16
 Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийж байна 12.16
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.