Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТБХ: Боловсролын салбарын 2026 оны төсвийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өнөөдөр УИХ-ын нэг байнгын хороо хуралдахаар товлогджээ. Тодруулбал, Төсвийн байнгын хороо 10.00 цагаас хуралдаж Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэх юм. Үүний дараа 14.00 цагаас Боловсролын салбарын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг зохион байгуулах болжээ.

Сануулахад, Боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлээс өчигдөр /09.24/ төв талбайд багш нарын цалинг 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж, тайван жагсаал зохион байгуулсан билээ. Тэдгээрийн шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн биеэр гарч ирж хүлээн авсан бөгөөд Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн юм.

Хоёр насны хүүг эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг ар гэрийнхэн нь бичгээр өгчээ
Хоёр насны хүүг эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг ар гэрийнхэн нь бичгээр өгчээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно