
NBA-ийн 2025 оны драфтын тавдугаар сонголтоор Юта Жазз багт элссэн залуу авьяастан Асе Бэйли өөрийн төлөөлөгчтэйгөө гэрээгээ цуцалж, шинэ агент хайж эхэлжээ.
Асе бэйлигийн хуучин агент Омар Купер түүнийг Зүүн эргийн багуудад тоглуулахыг зорьж байсан бөгөөд хамгийн их сонирхож байсан баг нь Вашингтон Уизардс байв.Тэрч утгаараа Уизардс зургаадугаар сонголтоор Асе бэйлигийн авах төлөвлөгөөтэй байсан ч Жазз тавдугаар сонголтоо ашиглан Бэйлиг багтаа нэгтгэсэн нь тоглогчийн хувьд анхнаасаа хүссэн сонголт байгаагүй гэж мэдээлэгдсэн.
Тэрбээр Ратгерс их сургуульд тоглсон анхны улиралдаа 17.6 оноо, 7.2 самбар дунджлахдаа 46%-ийн оновчтой довтолгоо гаргаж, тоглолт бүрт чухал нөлөө үзүүлсэн.
Харин Юта Жазз энэ улиралд залуусынхаа эрч хүч, авьяаст найдаж буй бөгөөд Бэйлигийн хамтаар Кеонт Жорж, Айзея Коллиер, Коди Уильямс, Уолтер Клейтон Жр., Кайл Филипповски зэрэг тоглогчдыг ирээдүйн багийн гол тулгуур хэмээн үнэлж байгаа аж.