Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Тамхины хуультай холбоотойгоор хэлсэн үгийг минь гуйвуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цахим орчинд УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг зогсоох хэрэгтэй. Төсөв хүрэхгүй байна" гэж хэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Номинчимэг дээрх мэдээллийг няцааж, тайлбар хийлээ. Тэрбээр "Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд өгсөн миний зарим тодруулга, ярилцлагыг янз бүрээр гуйвуулсаар байна. Орхиод, гүйлгээд өнгөрье гэхээр олон хүний ахуй, амьдралтай холбоотой зүйлийг мушгих гэж оролдож байгаад тайлбар хийхгүй бол боломгүй нь.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг зогсоох тухай миний бие ерөөсөө хөндөөгүй, харин нэрэндээ авцалдахгүй байгаа энэ хөтөлбөрийн нэрийг солих нь зүйтэй гэдгийг хэлсэн.

Ээжүүдэд очдог дээрх дэмжлэг болон “Хүүхдийн мөнгө” зэрэг нь манай улсад зайлшгүй байх ёстой хөтөлбөр бөгөөд эдгээр нь хүний хөгжлийн бодлогын нэгэн хэсэг юм. Хүний хөгжилд харин ч бид хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой" гэжээ.

Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон хэргийг шүүх хурал маргааш болно
Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон хэргийг шүүх хурал маргааш болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.