Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос ОХУ-ын Спутник V вакциныг худалдаж авсан тухай мэдээлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн Спутник V вакциныг Умард Солонгосын засгийн газар худалдаж авсныг Японы Асахи сонин өнөөдөр мэдээлжээ.

Үүнээс гадна Хятад улсаас биеийн халуун хэмжигч төхөөрөмжүүд худалдаж авсан байна. Японы хэвлэл дээрх мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалж, Умард Солонгостой харилцдаг Хятадын бизнесийн хүрээнийхнээс олж авсан гэнэ.

Хэр хэмжээний вакциныг ямар үнэ өртгөөр авсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр эрх баригч Хөдөлмөрийн Намын зарим гишүүд вакцинжуулалтад хамрагдсан ажээ.

Харин удирдагч Ким Жон Ун вакцин хийлгэсэн тухай мэдээлэл олдоогүй аж.

Умард Солонгосын эрх баригчид одоогоор коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлж байгаа.

Эх сурвалж: Asahi Shimbun

Монгол, Азербайжан улс харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцлоо
Монгол, Азербайжан улс харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцлоо
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна