
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Рио Тинто компанийг байранд нь тавих ёстой. ТУЗ дээрээ монгол талын гишүүдийг сонсдоггүй, олонхын саналаар хүч түрээд явчихдаг. Үүнээс нь болоод менежментийн баг нь хүртэл МУ-ын Засгийн газрыг сонсдоггүй" гэлээ.