Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хэн чанга дуугарч, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын намрын чуулган өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор улс төр "халж" буй. Одоогоор тус намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө мэдэгдээд байгаа бөгөөд намын даргын сонгуулиас нэрээ татахгүй гэдэг мэдээллийг удаа дараа хийгээд буй. Тэгвэл эл үйл явцтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр "Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна.

Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.

Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая" гэжээ.

Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна
Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.