Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал Тариалан сумаас хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 324 хүн, 1 нисдэг тэрэг, 1 эрэлч нохой, 4 дрон, 104 автомашин, 15 мотоцикл, 34 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

FISSURE Playground: The Mongolz баг G2-той тоглоно
FISSURE Playground: The Mongolz баг G2-той тоглоно
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.