Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: Дорнод аймаг 29 сая төгрөгөөр ёслолын улаан хивс, дрож, 37 сая төгрөгөөр тараах материал худалдаж авах тендер зарлажээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Хорлоогийн Чойбалсангийн 130 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотойгоор 66 сая төгрөгийн хоёр тендерийг зарлажээ.

Нэгдүгээрт, 29 сая 460 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий ёслолын үйл ажиллагаанд ашиглах хивс, дрож худалдан авах тендерийг зарласан байна. Ингэхдээ монголд үйлдвэрлэгдсэн, өргөн нь 1.2 метрээс багагүй, цэвэр ноосон утсаар нэхсэн, монголыг уламжлалт алхан хээгээр хоёр захыг уртаашаа чимэглэсэн 150 м нарийн улаан дорож болон 4 ширхэг дөрвөлжин улаан хивс авах талаар техникийн шаардлагадаа тусгажээ.

Хоёрдугаарт, 37 сая төгрөгөөр тараах материал худалдан авахаар тендер зарласан байна. Тодруулбал, үүнд хоёр төрлийн багц байгаа бөгөөд эхний багцад 1000 ширхэг тараах материалын уут, бал багтсан байх бол хоёрдугаар багцад 1000 ширхэг тэмдэглэлийн дэвтэр багтжээ.

Эл тендерийн материалыг одоогоор хүлээж авч байгаа бөгөөд есдүгээр сарын 17-нд дуусах аж.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийжээ
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.