Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт болон ажлын байранд нь өнөөдөр /2025.09.10/ АТГ-аас нэгжлэг хийжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа аж. Магадгүй, өмнө нь холбогдож байсан нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

Сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав нь "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл дэлгэгдсэн байдаг.

Ямартаа ч ийнхүү Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн бөгөөд цаашид энэхүү процесс хэрхэн үргэлжилж буй талаар бид эргэн мэдээлэх болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.