"Автомашингүй өдөр" энэ сарын 13 өдөр болно. Тэгвэл уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө
НЭМГ- ын мэдээлснээр "Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа. Энэ дагуу хязгаарласан бүсэд байрлах зах, худалдааны төвүүдийг өнөөдөр амраахаар болсон байна. Баянгол дүүрэгт Барс-1, Барс-2, Хар хорин, SUNDAY худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Цагдаагийн гудамж болон Зүүн 4 замын барилгын материалын худалдааны төвийн бүх цэгүүд түр амарна. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Цайз, Дүнжингарав зэрэг худалдааны төвүүдийг амралтын өдөрт шилжүүлжээ.