Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хоёр настай дагавар хүүгээ хөнөөчихөөд цагдаагийн байгууллагад “Хүүхдээ машинтайгаа алдчихлаа, олоод өгөөч“ хэмээн тусламж гуйж ОЧЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 57 секунд

Хоёр настай дагавар хүүхдээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал, энэ сарын 9-нд буюу өчигдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл ирж, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Улмаар хоёр настай хүүг амиа алдсаныг олж тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд есдүгээр сарын 8-ны өдөр алга болсон ч ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад албан ёсоор "Хүүхэд алга боллоо" хэмээн бүртгүүлсэн аж.

Уг мэдээлэл анх цахим орчинд "03-08 УЕУ улсын дугаартай приус маркийн автомашин алдагдсан. Дотор нь хоёр настай хүүхэд байгаа тул харж үзсэн хүмүүс яаралтай холбогдоно уу" хэмээн цацагдсан. Хүүгийн ээж "Чатаар "Манай нөхрийн шүдийг хугартал цохиод ухаан алдуулаад машиныг нь аваад явсан байна. Цагдаад мэдэгдээд бид хамт хайгаад явж байна" хэмээн хэн нэгэн рүү бичсэн чатаа ч цахим орчинд дэлгэсэн байсан юм.

"Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа" хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон"

Тэгвэл хэргийг үйлдсэн гэх 27 настай залуу эхнэртээ ч "Машинаа дээрэмдүүлсэн" хэмээн итгүүлсэн байжээ. Улмаар энэ сарын 9-нд буюу өчигдөр өглөө цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очсон байна.

Ингэхдээ "Би хүүтэйгээ машинтай явж байгаад дээрэмдүүлчихлээ. Намайг ухаан алдтал цохиод хүүг маань машинтай маань хамт аваад явчихлаа. Хүүг минь олж өгөөч" хэмээн очсон аж. Улмаар цагдаагийн албан хаагчид түүний машинаа дээрэмдүүлсэн гэх газрыг заалгаж, очин камерын бичлэг шүүж, хэд хэдэн асуулт асуухад өнөө залуу худал ярьж буй нь нотлогджээ.

Тиймээс асуудлыг үнэн бодитоор хэлэхийг шаардахад тэрбээр хүүг хөнөөгөөд Чингэлтэй ууланд булсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн тэрбээр шалтгаанаа "Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа" хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон. Гэтэл хүү нас барсан гэж мэдүүлсэн аж. Тиймээс түүнийг яаралтайгаар цагдан хорьж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Ерөнхий сайдуудын хувь заяаг шийддэг НҮҮРСНИЙ ЭКСПОРТ
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Ерөнхий сайдуудын хувь заяаг шийддэг НҮҮРСНИЙ ЭКСПОРТ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.