Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YTN: БНСУ-ын юүтүбр Шин Ен амиа алдсантай холбогдуулан Монголын холбогдох байгууллагууд БНСУ-ын талтай хамтран ослын нарийн нөхцөл байдлыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

БНСУ-ын алдарт юүтүбр 31 настай Шин Ен Хоргын тогооны дээд эрмэгээс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсад нэвтрүүлгийн зураг авалтаар ирсэн бөгөөд Хоргын тогооны эрмэгт зураг авалтад орж байхад хүчтэй салхилсаны улмаас унаж нас барсан байна.

Энэ талаар БНСУ-ын YTN телевизээр "Монголын Уран Тогоо галт ууланд БНСУ-ын аяллын инфлүүнсэр амиа алдав. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Булган аймагт орших Уран Тогоо галт ууланд БНСУ-ын 20-иод настай эмэгтэй аяллын инфлүүнсер осолдож амиа алдсан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам 9 дүгээр сарын 5-нд мэдээлэв. Талийгаач нь олон нийтийн сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан бөгөөд Монголын хойд бүс нутагт албан томилолтоор ирээд ийнхүү золгүй явдал тохиолдсон байна.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тухайн үед А бүсгүй галт уулын тогооны ирмэг дээр зураг авч байх үед хүчтэй салхи гэнэт шуурснаас болж тэнцвэрээ алдан унасан байх магадлалтай. Булган аймагт байрлах Уран Тогоо нь далайн түвшнээс дээш 1,680 метр өндөрт сүндэрлэдэг, тогооны диаметр нь 500–600 метр, гүн нь 50–60 метр бүхий унтарсан галт уул бөгөөд дотооддоо өвс ургамал, жижиг нууртай үзэсгэлэнт байгальтайгаараа жуулчдыг татдаг гол газруудын нэг юм. Хөвсгөл нуурын ойролцоо байрладаг тул гадаад, дотоодын аялагчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг.

Одоогоор Монголын холбогдох байгууллагууд БНСУ-ын талтай хамтран ослын нарийн нөхцөл байдлыг шалгаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ хэрэг нь Монгол болон гадаадын аяллын бүс нутагт аюултай хэсгүүдэд хяналт, хамгаалалтыг чангатгах, жуулчдад аюулгүй ажиллагааны талаар хангалттай мэдээлэл өгөх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн сошиал сүлжээнд зориулж эрсдэлтэй газарт зураг авах үзэгдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ижил төрлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай"-г онцолжээ.

Гэхдээ Монголын цагдаагийн албан ёсны мэдээлэлд Булган аймгийн Уран тогоо бус Архангай аймгийн Хоргын тогоонд тухайн бүсгүй унаж амиа алдсан гэсэн юм. Мөн тухайн эмэгтэй нь 31 настай Шин Ен гэх эмэгтэй аж.

Сургууль, цэцэрлэгийн орчинд зөвшөөрөлгүй тамхи борлуулж буй зөрчилд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Сургууль, цэцэрлэгийн орчинд зөвшөөрөлгүй тамхи борлуулж буй зөрчилд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авахыг үүрэг болголоо
 
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол маргааш болно
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.