Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Баруун дөрвөн замын явган замын ажлыг ямар хорлон сүйтгэгч нь хийгээд байна аа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд явган замын ажил гүйцэтгэж буй компаниудад шүүмжлэлтэй хандав. Тэрбээр "Энэ жил гол гудам замуудынхаа явган хүнийг нэг мөр шинэчлээд дуусгая гэдэг байдлаар ажил эхлүүлсэн. Ажил авсан зарим аж ахуйн нэгжүүд ажлыг үнэхээр оромдож байна. Манайхны хэлдэгчлэн цүнхний компаниудыг цаашид тендерт оролцуулахгүй байх, хар жагсаалтад орох ажлыг хийхгүй бол хотын ажил амьдралыг талаар нэг болгоод байна. Даахгүй нохой булуу цуглуулна гэдэг шиг ажлаа хийж чадахгүй байж хуулж хаяад олон хоногоор хучихгүй орхичих юм. Энэ мэт алдаа дутагдалтай байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцална. Баруун дөрвөн замын ажлыг ямар хорлон сүйтгэгч нь хийгээд байна аа. Миний мэдэхээр 6 сараас хойш янзалсангүй " гэлээ.

“Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлнэ“
“Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлнэ“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.