
Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тэгвэл төсвийн төсөлд тусгагдсан онцлог заалтуудаас та бүхэнд хүргэж байна.
Энэ удаагийн төсвийн төсөлд онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг бий болгох чиглэлд төсөв тусжээ. Тодруулбал, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, тус албанд ажиллах хүний нөөцийн бодлогод хөшүүрэг, дэмжлэг болгох зорилгоор алба хаагчдад олгодог онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар нэмэгдүүлж 40 хувьд хүргэхэд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Ингэснээр албан хаагчдын нийгмийн баталгааг бэхжүүлэх, байгууллагын ажилтнуудын идэвх санаачилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, онцгой нөхцөлд шуурхай, үр дүнтэй ажиллах чадамжийг дээшлүүлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.