Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар: 2027 оноос НӨАТ-ын 10 хувийг 100 хувь буцаан олгоно

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 49 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна. Энэ үеэр тэрбээр "Сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 16 мянган төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авдаг байсан бол 40 мянгыг буцааж авна.

2027 оноос НӨАТ-ын 10 хувийг 100 хувь буцаан олгоно" хэмээлээ.

  • 2026 оны төсвийг ард түмэнтэйгээ хамт боловсрууллаа.
  • Иргэн сард нийт 1 сая төгрөгийн худалдан авалтын 5% НӨАТ-ыг буцаан авна
  • НӨАТ-ын буцаалтад иргэн бүр хяналт тавина.
  • 2026 онд 2000км автозам, 1300м гүүр барина
  • Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийг дэмжинэ
  • Үр ашиггүй, алдагдалтай 22 төрийн өмчит компанийг татан буулгана.
  • Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлнэ.
  • Татварын өртэй компанийн данс царцаадаг бүдүүлэг байдлыг хална.
  • Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөг хөрөнгө оруулалт хийнэ.
  • Чиг үүргийн давхардалтай 12.100 төрийн албан хаагчийг цомхотгоно.
  • Уул уурхайн хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлнэ.
  • Иргэн хэдэн төгрөгийн цалин авахаас үл хамаарч сар бүрийн цалингийн 800 000 төгрөгь татвар тооцохгүй.
  • Хувийн хэвшлийн хийж чадах ажилд төр оролцохгүй.
  • Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг дэмжинэ
  • Эцэст нь Засгийн газар 2026 оны төсөв Татварын реформыг хэрэгжүүлж, зардлаа бууруулж, бизнесийн эрх чөлөөг хангуулна" гэсэн юм.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Т.Аубакир, Б.Жавхлан нар хамгийн өндөр буюу тус бүр 4 их наядын төсөв тавиулсан бол Т.Доржханд хамгийн бага буюу 6 тэрбум төгрөгийн ТӨСӨВТЭЙ
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Т.Аубакир, Б.Жавхлан нар хамгийн өндөр буюу тус бүр 4 их наядын төсөв тавиулсан бол Т.Доржханд хамгийн бага буюу 6 тэрбум төгрөгийн ТӨСӨВТЭЙ
 
Дүүжин тээврийн ган татлага гаалийн талбайд буулаа
Дүүжин тээврийн ган татлага гаалийн талбайд буулаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.