Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Т.Аубакир, Б.Жавхлан нар хамгийн өндөр буюу тус бүр 4 их наядын төсөв тавиулсан бол Т.Доржханд хамгийн бага буюу 6 тэрбум төгрөгийн ТӨСӨВТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Эл хуулийн төсөлд төсвийн жилд Засгийн газрын сайд нарын зарцуулах зардлыг дараах байдлаар тусгажээ. Төсвийн дүнг ихээс нь бага руу эрэмбэлвэл:

  1. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир - 4 их наяд 599 тэрбум
  2. Сангийн сайд Б.Жавхлан - 4 их наяд 567 тэрбум
  3. Боловсролын сайд П.Наранбаяр - 4 их наяд 326 тэрбум
  4. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн - 1 их наяд 794 тэрбум
  5. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар - 1.5 их наяд
  6. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан - 980 тэрбум
  7. Батлан хамгаалахын сайд Д.Батлут - 790 тэрбум
  8. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр - 637.9 тэрбум
  9. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам - 500 тэрбум
  10. Эрчим хүчний сайд 455 тэрбум
  11. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар - 442 тэрбум
  12. Ерөнхий сайд Г.Занданшатар - 370 тэрбум
  13. Шадар сайд С.Амарсайхан - 367 тэрбум
  14. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан - 254 тэрбум
  15. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал - 243 тэрбум
  16. ГХ-ны сайд Б.Батцэцэг - 240 тэрбум
  17. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт - 110 тэрбум
  18. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар - 93 тэрбум
  19. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням - 77 тэрбум
  20. Шадар сайд Т.Доржханд - 6.1 тэрбум

Үүнээс харахад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хамгийн өндөр төсвийн зарцуулалтыг хийж байна. Харин хамгийн бага зардлыг Шадар сайд Т.Доржхандад хуваарилсан байх бөгөөд 6 тэрбум төгрөгийн төсвийг бүгдийг нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.

2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга орчим байсныг 218 мянга болгож цомхотголоо
2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга орчим байсныг 218 мянга болгож цомхотголоо
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.