Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга орчим байсныг 218 мянга болгож цомхотголоо

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна.

Энэ үеэр тэрбээр "2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга орчим байсныг 218 мянга болгож цомхотголоо" хэмээн мэдээллээ. Мөн тэрбээр,

  • 2026 оны төсвийг ард түмэнтэйгээ хамт боловсрууллаа.
  • Иргэн сард нийт 1 сая төгрөгийн худалдан авалтын 5% НӨАТ-ыг буцаан авна
  • НӨАТ-ын буцаалтад иргэн бүр хяналт тавина.
  • 2026 онд 2000км автозам, 1300м гүүр барина
  • Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийг дэмжинэ
  • Үр ашиггүй, алдагдалтай 22 төрийн өмчит компанийг татан буулгана.
  • Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлнэ.
  • Татварын өртэй компанийн данс царцаадаг бүдүүлэг байдлыг хална.
  • Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөг хөрөнгө оруулалт хийнэ.
  • Чиг үүргийн давхардалтай 12.100 төрийн албан хаагчийг цомхотгоно.
  • Уул уурхайн хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлнэ.
  • Иргэн хэдэн төгрөгийн цалин авахаас үл хамаарч сар бүрийн цалингийн 800 000 төгрөгь татвар тооцохгүй.
  • Хувийн хэвшлийн хийж чадах ажилд төр оролцохгүй.
  • Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг дэмжинэ
  • Эцэст нь Засгийн газар 2026 оны төсөв Татварын реформыг хэрэгжүүлж, зардлаа бууруулж, бизнесийн эрх чөлөөг хангуулна" гэсэн юм.

ШУУД: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
ШУУД: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
 
Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.