Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ББСБ-ын Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л-г 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг завшиж, мөнгө угаасан хэргээр шүүнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Банк бус санхүүгийн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л нь албан тушаалын байдлаа ашиглан, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг завшиж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг криптовалют болгон хувиргаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.2 /Хөрөнгө завших/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Гадаад паспортыг хуурамчаар гаргаж, хахууль авсан улсын бүртгэгч нарыг 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ
Гадаад паспортыг хуурамчаар гаргаж, хахууль авсан улсын бүртгэгч нарыг 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ
 
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.