
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө сан"-гийн хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах талаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Телевизүүд хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх чиглэлээр нэвтрүүлэг, контент бэлтгэх ёстой. Хэрвээ хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, контент хийгээгүй бол "Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан"-гаас олгох санхүүжилтийг бууруулж зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх ХХЗХ-нд байгаа. Хяналтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам тавьж ажиллана" гэлээ.