Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найз охиноо 13 цагийн турш зодож, хүчирхийлсэн гэх Ч.Жавхлантад 7 жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ч.Жавхлантад 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн талаараа пост бичсэн байдаг. Улмаар Ч.Жавхлантыг хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Харин шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.

Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа
Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа
 
Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар сургалтад хамрагдлаа
Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар сургалтад хамрагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.