Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮБХ: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан намын ҮБХ-ны хурлын санал хураалтын процесс өндөрлөлөө. Тодруулбал, ҮБХ-ны 314 гишүүн санал хураалтад оролцсоноос О.Цогтгэрэл 196 санал, Б.Пүрэвдорж 82 санал, Ж.Баярмаа 33 санал, Б.Отгонбат 3 санал авчээ.

Улмаар Б.Отгонбат хасагдаж, Б.Пүрэвдорж нэрээ татсан тул О.Цогтгэрэл, Ж.Баярмаа нарын дунд хоёр дахь шатны санал хураалт явагдах байсан юм. Гэвч нэр дэвшигч Ж.Баярмаа нэрээ татсан тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сунгаанд ялалт байгууллаа.

Тун удахгүй "UG palace"-д АН-ын Их хурал зарлагдсан бөгөөд тухайн хурлаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргад батламжлах асуудлыг шийдвэрлэх юм.

“Нийт гишүүдийн 10 хувийн санал аваагүй нэр дэвшигч хасагдаж, дараагийн шатны санал хураалт эхэлнэ“
“Нийт гишүүдийн 10 хувийн санал аваагүй нэр дэвшигч хасагдаж, дараагийн шатны санал хураалт эхэлнэ“
 
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.