Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 12-нд нийт 14987 хүнд шинжилгээ хийсэн 1 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээнд оролцож байсан сувилагч халдвар авсан. Энэ сувилагч 14 хоног эмчилгээ, үйлчилгээнд оролцоод ажиглалтын долоо дахь хоног дээр шинжилгээ авахад коронавирус илэрсэн байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийт 454 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь:
- Улаанбаатарт 138
- Сэлэнгэ аймагт 208
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 31
- Говьсүмбэр аймагт 4
- Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 907, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 514 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 79, хөнгөн 429 хүн эмчлэгдэж байна” гэв.