Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 20 орчим насны дөрвөн этгээд ганцаараа явж байсан эмэгтэйг зодож, хүчээр автомашинд суулган дээрэмджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, мөнгөлөг саарал өнгийн "Приус-30" маркийн улсын дугааргүй автомашинтай 20 орчим насны үл таних дөрвөн эрэгтэй нь ганцаараа явж байсан эмэгтэйг зодож, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт этгээдүүд нь тээврийн хэрэгслээ түрээсэлж, дээрх гэмт хэргийг үйлдсэн аж.

Иймд шөнө, оройн цагаар явахдаа анхаарал сэрэмжтэй, аль болох гэрэлтүүлэг бүхий хяналтын камертай замаар зорчиж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

ЗАСГИЙН ГАЗАР: Х.Баттулгын нэр холбогддог “ТӨГРӨГ НУУРЫН“ ордын лицензийг цуцалж Эрдэнэс Монгол нэгдэлд шилжүүллээ
ЗАСГИЙН ГАЗАР: Х.Баттулгын нэр холбогддог “ТӨГРӨГ НУУРЫН“ ордын лицензийг цуцалж Эрдэнэс Монгол нэгдэлд шилжүүллээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.