Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Оюутолгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Рио Тинто” компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзахдаа Засгийн газрын энэ байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Оюутолгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар. Тиймээс нэг нь хожиж, нөгөө нь хохирох биш Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал харилцан ашигтай байж хамтдаа хожих зарчмыг чухалчилж байна.

Өнөөгийн Засгийн газар стратегийн орд газруудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжүүлнэ" гэлээ. Өнөөдрийн байдлаар:

-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээтолгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням,

-Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан,

-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар ахлан ажиллаж байна.

ТАНИЛЦ: Та дараах зогсоолуудад мопед, скүүтерээ байрлуулах боломжтой
ТАНИЛЦ: Та дараах зогсоолуудад мопед, скүүтерээ байрлуулах боломжтой
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.