Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Өнөөдөр 40, 50 мянгатын байруудыг буулгаж, эхнээсээ 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй.

Энэ хэсгийн барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулна. Цаашдаа барилгын гадна фасадыг зөвхөн чулуу эсвэл металл фасадаар хийдэг болгож, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоно. Хөөсөн фасадыг бүрмөсөн зогсооно. Ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ч өснө" гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн бүсээс 654 зөрчил илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлжээ
Сургууль, цэцэрлэгийн бүсээс 654 зөрчил илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлжээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.