Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт боллоо.

Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.

7 хүн ба "U 4ら3 ubn ubn Юy 6AЙHA? 生 生 MOM LIA IOM ٣ MOM MONGOLIA MONGOLIAN UNIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGY| I TAAWUИ L KHERSTY 비기 CHE I DURSY AWE 税5 單 LAMINI" гэсэн бичвэр нарын зураг байж магадХамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, энэ тэмцээн эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

5 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магадТэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч, энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ.

Энэ жил манай улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байна.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллана.

Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж, шалгарсан хоёр баг Олон улсын тэмцээнд орох эрхээ авах юм.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ, Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна.

3 хүн, зурагт, мэдээний өрөө ба "U U ubn Юy Юy6AЙHA? 6AЙHa? আল्স CANG MONGOLIANUNIVERSITY MONGOLIAN UNIVERSITY momeлHии MONGOLIA မြ MONOOLIA DOLIA MOM SCIENCE AND AND TECHNOLOGY 1 Y" гэсэн бичвэр нарын зураг байж магадТэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.

Тэмцээн ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй.

2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм.

Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-оор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ.

Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.

“МХЕГ татан буугдсан учраас аймагт өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагч нэн шаардлагатай байна“
“МХЕГ татан буугдсан учраас аймагт өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагч нэн шаардлагатай байна“
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.