ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн гурав, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 17,529 хүнд PCR шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнээс нэг хүнээс коронавирус илэрсэн нь ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээ юм.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
- Улаанбаатар хотод 138
- Сэлэнгэ аймагт 208
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговьд 31
- Орхон аймагт 25
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа нийт тохиолдол 454 байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 906 боллоо. Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэв.