Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр Улсын харцага цол хүртсэн О.Наранбаатарыг Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Ланд-300” автомашинаар мялаажээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар зургаа давж, шинээр Улсын харцага цол хүртсэн О.Наранбаатарын цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.

Түүний бахдам амжилтыг Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс "Ланд-300" автомашинаар мялаасан бол "Алтан жолоо" группээс 300 сая төгрөгөөр шагнасан байна.

Улсын харцага О.Наранбаатар нь баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Улсын аварга О.Хангай, зургаагийн даваанд Улсын гарди Ө.Бат-Орших нарыг тус тус давсан бол долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон юм.

Х.Ганхуяг: Одоо татварын хуулиар 3 сая төгрөгийн цалингаас 300 мянгын татвар төлж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна
Х.Ганхуяг: Одоо татварын хуулиар 3 сая төгрөгийн цалингаас 300 мянгын татвар төлж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.