Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОРХОН АЙМАГ: Есдүгээр сарын 1-нээс өмнө авто замын нөхөөсний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Орхон АЗЗА”, Хот тохижуулах газрын инженерүүдтэй уулзаж, А1001 авто зам, орон сууцны хороолол дундах замд нөхөөс хийх ажлын төлөвлөгөөг сонслоо.

Хот тохижуулах газар 800м.Кв талбайд хөрөөдөлт хийж, асфальт авах бэлтгэлээ хангажээ. Энэ долоо хоногт “Их хаадын цуваа” орон сууцны хороолол орчмын авто замд нөхөөс хийнэ гэж мэдээллээ. “Орхон АЗЗА” ХХК Эрдэнэт хаалганаас наашхи А1001 авто замд нөхөөс хийхээр төлөвлөжээ.

Засаг дарга авто замын нөхөөсний ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах, тэр дундаа эхний ээлжинд сургууль, цэцэрлэг орчмын авто замд анхаарахыг санууллаа.

ОРХОН АЙМАГ: Есөн байршилд авто болон явган зам дагуух гэрэлтүүлгийг шинэчилж байна
ОРХОН АЙМАГ: Есөн байршилд авто болон явган зам дагуух гэрэлтүүлгийг шинэчилж байна
 
Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.