Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг зохион байгуулахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сараалжийн байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг. Үүнд нойтон хуурай салфетка, усанд уусдаггүй 00-ын цаас, үйлдвэрийн хог хаягдал, үс, ноос, хялгас, малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус, өөх тос болон механик, органик бохирдлын агууламж өндөртэй бохир ус хамгийн ихээр бохирдлыг үүсгэдэг байна.

Улаанбаатар хотод 470 боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 эмнэлэг, 170 ресторан, цайны газрыг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулж байна. Гэсэн хэдий ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж. Урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжиж ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
 
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.