Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийг сайжруулахад Засгийн газраас бүх талаар анхаарах болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж байгаа техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дууриалган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Улсын хэмжээнд бүртгэгддэг бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд гэхэд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажилласан.

Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан зэргээр улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар алба хаагчдад хандаж, хэлсэн үгэндээ "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэр төртэйгээр биелүүлдэг та бүхэндээ юуны өмнө халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллага бол онцгойлон анхаарах ёстой салбаруудын нэг. Тиймээс өнөөдөр өөрийн биеэр ажиллаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн хангалтыг сайжруулахад анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар анхаарах болно" гэлээ.

Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх өргөдөлд 70 мянган хүн гарын үсэг зурах ёстойгоос 5150 нь л зуржээ
Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх өргөдөлд 70 мянган хүн гарын үсэг зурах ёстойгоос 5150 нь л зуржээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.