Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх өргөдөлд 70 мянган хүн гарын үсэг зурах ёстойгоос 5150 нь л зуржээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эдийн засагч Ц.Лут-Очир нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалтад хяналт, шалгалт хийх өргөдөл санаачилсан байдаг. Тодруулбал, татвар төлөгчдийн буюу нийслэлийн төсвийн хөрөнгийг бордюр солих, зүгээр байгаа явган замыг хуулж солиход зарцуулж буй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Тиймээс "Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үргүй зардлууд их бий. Хотын дарга Х.Нямбаатар дураараа шийдэж байгаа. УИХ хяналт, шалгалт хийж, хуулийн дагуу эсэхийг тодруулах ёстой" гэж үзжээ.

Энэ сарын 12-ны өдөр санаачилсан дээрх өргөдөлд өнөөдөр /2025.08.19/ 11.30 цагийн байдлаар 5150 иргэн гарын үсгээ зуржээ. Хэрэв та энэхүү өргөдөлд нэгдэхийг хүсвэл ЭНД дарж, гарын үсгээ зурах боломжтой юм байна.

Өргөдөлд 70 мянган иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэж, холбогдох ажлын хэсгийг байгуулах юм.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ
 
ХҮН нам үндсэн дүрмээ баталлаа
ХҮН нам үндсэн дүрмээ баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.