Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 онд нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Үүнээс 58 барилгыг нийслэл, дүүргийн төсвөөр санхүүжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бөгөөд 20 барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засварын ажлууд хийгдэж байгаа юм.

Сургуулийн анги танхим, шугам сүлжээ, дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр нэмэлт санхүүжилт гарган 11 сургууль, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг эхлүүлжээ.

Мөн сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртөж, үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг болон зогсоол барьж дуусгажээ.

М. Ариунжаргал

АМРАХ АГШИН: Бидний анзаарах завгүй ажилладаг хотын өглөөний 06.00 цаг
АМРАХ АГШИН: Бидний анзаарах завгүй ажилладаг хотын өглөөний 06.00 цаг
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.