Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А. Лувсан-Очир: Монгол Улсад албан ёсоор 5G технологийн сүлжээ нэвтэрч, Олон Улсын байгууллагууд өндрөөр үнэлэх болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр буюу 8 сарын 15-ны өдөр тохиож байна. Улмаар Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн үр дүнг Олон улсын байгууллагууд сүүлийн жилүүдэд өндрөөр үнэлж, сайшааж байгаа ажээ. Тухайлбал, манай улсад энэ оны тавдугаар сард 5G технологийн сүлжээ албан ёсоор нэвтэрсэн байна.

ХХЗХ-ны ажлын албаны дарга А. Лувсан-очир: “2021 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд туршилтын ажиллагаа зохион байгуулсан. Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, тодорхой уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн бүс нутгуудын хэмжээнд туршилтын ажиллагаа хийсэн. Үүний үр дүнд 2025 оны тавдугаар сараас эхлэн Монгол улс албан ёсоор 5G технологид нэвтэрсэн. 5G технологи нэвтэрснээр нэгдүгээрт аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь бэлэн боллоо гэж үзэж байгаа. Хоёрдугаарт төрийн үйлчилгээг цахим шилжилтэд нэвтрүүлэхэд, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдэд өндөр хурдны үйлчилгээ хөдөлгөөнд хурдан хүргэхэд давуу тал болно. Гуравдугаарт харилцаа холбооны байгууллага төдийгүй авто тээврийн салбарт гэх мэт салбар хоорондын зохицуулалт бодлогын асуудлын хүрээнд оновчтой шийдвэрлэгдсэн нь улс орны нийгэм эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах чухал суурь болсон гэж үзэж байгаа. Мөн тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хорооноос 2025 оны тавдугаар сард үүрэн холбооны таван оператор компанидаа олгосон” гэлээ.

Нэмж дурдахад 21 аймаг 330 сумдын 325 сум нь шилэн кабелийн сүлжээнд холбогджээ. Үлдсэн таван сум нь энэ ондоо багтаж шилэн кабелийн сүлжээ орсноор бүх сум аймгийн төв шилэн кабелийн сүлжээтэй холбогдох юм байна.

М.Ариунжаргал

Алдарт эх И.Энхчимэг фитнессийн Зүүн болон Зүүн Өмнөд Азийн тэмцээнээс 12 медаль хүртжээ
Алдарт эх И.Энхчимэг фитнессийн Зүүн болон Зүүн Өмнөд Азийн тэмцээнээс 12 медаль хүртжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.