Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт эх И.Энхчимэг фитнессийн Зүүн болон Зүүн Өмнөд Азийн тэмцээнээс 12 медаль хүртжээ

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сүүлийн үед фитнессийн спортынхны дунд Bikini Momma Энхчимэг гэгдэх болсон дөрвөн хүүхдийн ээж, алдарт эхийн одонт бүсгүй жил хүрэхгүй хугацаанд хичээллээд олон улсын хоёр тэмцээнээс 12 медаль хүртжээ. Тодруулбал, тэрбээр Индонезын Бали арал, БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан хоёр том тэмцээнд оролцохдоо манай тамирчин 12 медаль хүртэж, Зүүн Өмнөд болон Зүүн Азид эх орныхоо нэрийг өндөрт дуудуулжээ.

И.Энхчимэг БНСУ-ын Сөүл хотод болсон ICN natural Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Bikini Momma, Fit Model, Monokini, Street Star гэсэн дөрвөн ангиллын тэргүүн байрыг эзэлж, алтан цомын эзэн болсноос гадна долоон төрөлд медаль хүртсэн байна. Харин Бали арал дээр зохион байгуулсан ICN холбооны натурал тамирчдын олон улсын тэмцээний Bikini Momma ангилалд хүрэл, Swimsuit Open ангилалд хүрэл, Street Model болон Runway ангилалд алт, Angels ангилалд мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Ташрамд дурдахад, фитнесийн тэмцээний Bikini Momma төрөл нь эмэгтэйчүүд төрснийхөө дараа биеэ эрүүл, тэнцвэртэй, гоёмсог байдлаар сэргээж, формоо хадгалж чадсаныг харуулдаг төрөл юм.

Английн судалгаа: Шатаахгүйгээр никотин хэрэглэх нь тамхинаас үүдэлтэй өвчин, нас баралтыг 20 дахин бууруулна
Английн судалгаа: Шатаахгүйгээр никотин хэрэглэх нь тамхинаас үүдэлтэй өвчин, нас баралтыг 20 дахин бууруулна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.