
Английн Эрүүл мэндийн яам сүүлийн 12 жилийн хугацаанд хийсэн судалгаагаа танилцууллаа. Судалгаанд уламжлалт янжуур тамхийг шатаах аргын оронд альтернатив никотин дамжуулах бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл ямар түвшинд өөрчлөгдөхийг харьцуулжээ.
Никотинтой pouch (амны хөндийн уусдаг уут) – Янжууртай харьцуулахад 95 хувиар хор багатай
IQOS (heat-not-burn технологи) – 90 хувь хор багатай
Vape (цахилгаан тамхи) – 95 хувь хор багатай
Никотинтой наалт (nicotine patch) – 96 хувь хор багатай
Эдгээр бүтээгдэхүүн нь бүгд утаа гаргахгүй, зөвхөн никотиныг хэрэглэгчийн биед дамжуулдаг гэдгээрээ ижил. Тамхины утаа нь 7,000 гаруй химийн нэгдэл агуулдаг бөгөөд тэдгээрийн олон нь хорт хавдар, зүрх судасны болон уушгины өвчний гол шалтгаан болдог.
Английн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр:
“Шатаахгүйгээр никотин хэрэглэх нь тамхинаас үүдэлтэй өвчин, нас баралтыг 20 дахин бууруулах боломжтой.”
Англи улс нь vape болон бусад хор багатай никотины бүтээгдэхүүнийг тамхинаас гарах хэрэгсэл болгон зөвлөдөг орны нэг. Энэ бодлогын үр дүнд сүүлийн 10 жилд Англид тамхи татдаг иргэдийн хувь түүхэн доод түвшинд хүрсэн. Цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн дийлэнх нь тамхинаас бүрэн гарсан эсвэл өдөр тутмын хэрэглээг эрс бууруулсан байна.
Тамхины хамгийн аюултай зүйл бол утаа юм. Олон хүн никотин нь хорт хавдар үүсгэгч боддог ч никотиныг шатаах замаар буюу утаа гаргаж хэрэглэснээр нүүрсхүчлийн дутуу исэл үүсч 70 орчим бодис нь шууд хорт хавдарт хүргэдэг болох нь өдгөө шинжлэх ухаанд маргаангүй үнэн юм.
Шатаахгүйгээр никотин хэрэглэх технологиуд (vape, IQOS, pouch, patch) нь эрсдлийг үлэмж бууруулдаг гэж Английн Эзэн Хааны коллеж үзэж байгаа юм.
Эрүүл мэндийн салбар нь бодлого боловсруулахдаа шинжлэх ухаанд тулгуурлах нь чухал.
Эх сурвалж: https://www.gov.uk/government/publications/nicotine-vaping-in-england-2022-evidence-update?utm